Виктор Цойгийн паспортыг 9 сая рублиэр заржээ

2018 оны 09 сарын 27

Солонгос гаралтай ЗХУ-ын дуучин, жүжигчин Виктор Цойгийн эд хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарлаа. Москвад болсон дуудлага худалдаагаар Виктор Цойгийн паспорт 9 сая рубль /ойролцоогоор 350 сая төгрөг/-ийн үнэ хүрсэн байна.

Мөн гарын үсэг болон дууны нот, үгийн ноорог зэргийг дуудлага худалдаагаар ойролцоогоор 550000-3.5 сая рублиэр заржээ.


Виктор Цой бол ЗХУ-ын өөрчлөлт шинэчлэлтийн үед залуу үеийн үлгэр дууриалал болсон дуучин, жүжигчин юм. Түүний аав нь инженер мэргэжилтэй солонгос хүн, харин ээж нь биеийн тамирын багш орос эмэгтэй.

1990 онд буюу ид гялалзах 28 насандаа Виктор Цой авто ослоор ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Зарим таамаглалаар бол зүүрмэглэсний улмаас жолоогоо алдаж, эсрэг урсгалаас ирж явсан автобустай мөргөлдсөн гэдэг. Цойг нас барсныг дуулсан хэд хэдэн үнэнч шүтэн бишрэгч нь амиа хорлосон явдал гарч байлаа.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoor(122.201.31.153) 2018 оны 09 сарын 30

salat buuj

0  |  0
Top