Ассанж WikiLeaks-ийн шинэ редакторыг томилжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

WikiLeaks цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Исландын сэтгүүлч Кристин Храфнссоныг порталынхаа ерөнхий редактороор томилжээ.

Ассанж өөрөө WikiLeaks-ийн эрхлэгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн хаших аж. Исландын сэтгүүлч Храфнссон 2010-2016 онуудад тус сайтын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнөөг хүртэл тус байгууллагын хууль, эрх зүйтэй холбоотой төслүүдийг хариуцаж байжээ.

2006 онд Жулиан Ассанж авилга, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг илчилсэн баримтууд болон янз бүрийн нууц материалыг нийтлэх зорилгоор WikiLeaks цахим хуудсыг нээжээ. Эхэн үед WikiLeaks Төв Азийн улс орнууд, Хятад, Орос зэрэг улс дах авилгын хэргийг илчлэх зорилго агуулж байсан хэдий ч барууны төр засаг, корпорациудын бохир үйл ажиллагааг илчлэхэд гол анхаарлаа хандуулсан аж. 2012 оноос хойш Ассанж Лондон дах Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа бөгөөд тухайн үед  WikiLeaks-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Шведийн эрх баригчид түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс болгоомжилж Эквадор улсаас улс төрийн орогнол хүссэн юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top