Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф Израилийг олон улсын ажиглагч нарт “хууль бус цөмийн зэвсэглэлийн хөтөлбөрөө” илчилж, танилцуулахыг уриалжээ. Тэрбээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Тегеран дах нууц “цөмийн агуулах”-ыг илрүүлсэн хэмээн ярьсны дараа ийнхүү уриалсан байна.
Израиль улс “бодит цөмийн зэвсэг” бүхий цөмийн зэвсэглэлийн нууц хөтөлбөртэй бүс нутгийн цорын ганц дэглэм гэдэг баримтыг урлаг, гар урлалын шоугаар халхалж чадахгүй. Израиль улсад цөмийн зэвсэглэлийн нууц хөтөлбөрөө илчлэх цаг нь болсон хэмээн Зариф жиргэжээ.
Нетаньяху НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр үг хэлэхдээ Израилийн Тегеран дах тагнуулын алба хэдэн тонн цөмийн тоног төхөөрөмж бүхий нууц агуулахыг илрүүлсэн гэж мэдэгдсэн юм. Өөрийн үгний нотолгоо болгож тэрбээр хиймэл дагуулаас авсан төмөр хаалгатай ханын дүрс бүхий гэрэл зургийг үзүүлжээ. Түүний хэлснээр нийт жин нь 300 тонн хүрэх дор хаяж 15 ачааны чингэлэг тэр агуулахад хадгалагдаж байгаа аж. Энэ оны эхээр Израилийн тагнуулын албаны хулгайлж нууцаар хилээр авч гарсан Ираны цөмийн төслийн архив байсан газрын ойролцоо тэрхүү агуулах байгаа гэж Нетаньяху тайлбарлаад энэ бүсэд яаралтай шалгалт хийхийг Олон улсын атомын энергийн агентлагт уриалсан юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )