Төрсөн эцгийгээ хэрцгийгээр хөнөөсөн эгч дүү гурвыг суллаж, гэрийн хорионд оруулав

2018 оны 09 сарын 28

Оросын нийслэл Москвагийн Басманн дүүргийн шүүх өчигдөр нэгэн дуулиант хэргийг авч хэлэлцлээ. Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Москвагийн зүүн хойд хэсэгт орших Басманн дүүргийн 12 давхар орон сууцны гурван давхарт дуулиант хүн амины хэрэг гарсан юм. 57 настай Михаил Хачатуряныг түүний төрсөн гурван охин Ангелина, Крестина, Мария нар  36 удаа хутгалан хэрцгийгээр хөнөөсөн.


Охид 17, 18, 19 настай. Тэд олон жилийн турш эцгийнхээ хатуу хяналт, зодуур дор байснаас гадна хүчиндүүлж, доромжлуулсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Тухайлбал, 17 настай бага охин Ангелинагаа ванны өрөөнд усанд орохдоо байнга дууддаг. Харин том охин Мариягаа байнга зодож, дарамталдаг байсан гэнэ. Мөн охидыг хичээлд нь явуулалгүй, гэртээ байлгаж тушаал заавраа биелүүлэхийг хатуу шаарддаг байсан тул сургууль төгссөн гэрчилгээ ч авч чадаагүй гэж мэдүүлжээ.


Гэвч гурван охины мэдүүлгүүдэд нотлох баримтгүй зүйл хэд хэд байгааг шүүх онцолжээ. Тухайлбал, хүчиндэж доромжилсон гэх хэрэгт ямар нэгэн бодит нотлох баримт үгүй аж. Дунд охин нь хэдэн сарын өмнө найз руугаа “Тэр намайг дэндүү их доромжлоод байна. Би амиа хорлоно” хэмээн бичсэнийг нотолгоо гэж шүүх үзсэнгүй.


Мөн нэгэн сонирхолтой тал нь гурван охины төрсөн ах Арсен эцгийгээ ямар ч гэм буруугүй, үнэнч шүтлэгтэй байсан гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, төрсөн дүү нарыгаа буруутгасан байна.

“Миний аав жирийн нэгэн хүн байсан. Мөн үнэнч шүтлэгтэн. Харин тэд ямар нэгэн шалтгаанаар хөнөөхийг эртнээс төлөвлөсөн нь тодорхой. Нас барахаасаа зургаан цагийн өмнө аав над руу “Тэд намайг алах гээд байх шиг байна” гэж бичсэн. Тэд үүнийг урьдаас төлөвлөж хийсэн” гэж Арсен мэдүүлжээ.

Михаил Хачатуряныг том охин Мария нь эхэлж хутгалж шархдуулсан байна. Үүний дараагаар олон хутгалуулсан тул хичнээн биеийн хүч тамир сайтай ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй амь алдсан гэж эмч нар үзжээ.

Хөршүүдийн мэдүүлгээр бол Михаил Хачатурян хар тамхи борлуулагч байсан байж магадгүй аж. Мөн гэртээ хэд хэдэн төрлийн буу зэвсэг хадгалдгийн зэрэгцээ хөршөө буу зэвсгээр айлган сүрдүүлсэн ч гэж мэдүүлжээ. Гэвч хэрэг явдал гарахаас өмнө хөршүүдээс нь Михаил Хачатуряны талаар нэг ч гомдол ирээгүйг Цагдаагийн газар баталжээ.

Ийнхүү үнэн мөнийг нь олоход тун хэцүү хэрцгий хэрэг ихээхэн дуулиан дэгдээгээд байгаа юм.


Шүүхээс эгч дүү гурвыг шоронгоос түр хугацаанд суллаж байцаахаар болжээ. Гэхдээ гурван охиныг гурван өөр байранд байлгах гэнэ. Энэ хугацаанд зөвхөн ээжтэйгээ харилцах эрхтэйгээс гадна олон нийтийн сүлжээнд орох болон утсаар харилцахыг хориглосон байна. Мөн өглөөний 7-21 цагийн хооронд гудамжаар зугаалах эрх өгчээ.

Хэргийг ирэх арванхоёрдугаар сард дахин хэлэлцэх юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(122.201.31.192) 2018 оны 09 сарын 30

ЗҮв зүгээр байхад хүүхдүүд нь төрсөн эцгээ ална гэж юу байхав дээ. Үнэн байж: Охидуудаа олон жил дарамталж байсан болоод хүүхдүүд нь ингэж зоригтой шийдэмгий хэрэг хийсэн гэж харагдаж байна.

0  |  0
Москва(91.79.210.45) 2018 оны 09 сарын 29

Терсен ах нь биш ергемел хуухэд.

0  |  0
в(203.91.115.251) 2018 оны 09 сарын 28

харваас аймшигтай амьтан.

0  |  0
Album(103.212.118.87) 2018 оны 09 сарын 28

Олон нүүртэй л хүн байж дээ. Хүртэх ёстой шангаа хүртэж.

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 09 сарын 28

манайд бас эцгийн хэмжээлшгүй эрх ёс амь бөхтэй байсаар л

0  |  0
Top