Энэтхэгт гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэг гэж үзэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Энэтхэг улсын Дээд шүүх гэр бүлдээ үнэнч бус байдлыг гэмт хэрэгт тооцдог, эмэгтэй хүнийг эр хүний эд хөрөнгө мэт үзэх үзэл санаа агуулсан, колончлолын үеийн 158 жилийн настай хуулийг халжээ.

Өмнө нь нөхрийх нь зөвшөөрөлгүй эхнэртэй нь бэлгийн харьцаанд орох явдлыг гэмт хэрэг гэж үздэг байжээ.

Яг хэдэн хүн энэ хуулийн дагуу шийтгэгдсэн тухай мэдээлэл байхгүй аж. Энэ сард Энэтхэгийн Дээд шүүх колончлолын үеийн хуулийг халсан 2 дах удаагийн хэрэг бөгөөд өмнө нь ижил хүйстнүүд бэлгийн харьцаанд орох явдлыг гэмт хэрэг гэж заасан хуулийг мөн хүчингүй болгосон юм.

Гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүл салах үндэслэл болхоос гэмт хэрэг биш гэж Ерөнхий шүүгч Дипак Мистра хэлжээ.

Нэхэмжлэлийг Италид амьдардаг Энэтхэг гаралтай, 41 настай Жозеф Шайн гэгч бизнесмен эр гаргасан байна. Тэрбээр нөхөрт гарсан эмэгтэй хүнд үнэнч бус байсны төлөө хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь эрэгтэй хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юм гээд тус хууль нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүний эд хөрөнгө мэт үзэх санааг шууд бус хэлбэрээр давхар илэрхийлж байна гэж үзэн, дээд шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү шийдвэрлэгдсэн байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top