Бельгийн батлан хамгаалах яам Google-ийг шүүхэд өгнө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Бельгийн батлан хамгаалах яам Google газрын зураг дээр тус вант улсын цэргийн гол гол объектуудын хиймэл дагуулаас авсан болон ерөнхий зургийг гаргасны төлөө Google-ийг шүүхэд өгөх болсон тухай мэдээлжээ. Энэ нь тус улсын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Бельгийн батлан хамгаалах яам есдүгээр сарын 28-нд гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

Эдгээр объектын зургийг бүдгэрүүлэхийг Google-ээс шаардсан хэдий ч биелүүлээгүй учир тус компанийн эсрэг нэхэмжлэл гаргах болсон байна. Google газрын зураг дээрээс Америкийн цөмийн бөмбөг хадгалагдаж буй Кляйн-Бройгель агаарын хүчний бааз, агаарын нисэх хүчний Флоренн бааз, НАТО-гийн төв байр зэрэг объектуудыг тодоор харж болох юм.

Үүнэс өмнө, Google газрын зураг дээр тус улсын 2 атомын цахилгаан станц тод харагдаж буй талаар Бельгийн хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album (103.212.118.87)  2025 оны 03 сарын 13

Манайх шиг нуух юмгүй улс амар ч юм уу :)

1  |  0
Top