Иракийн нийслэл Багдад хотод Багдадын сайхан бүсгүйгээр 2015 онд тодорч байсан Тару Фаресийг буудаж, амийг нь хөнөөжээ.
Kurdistan24 сувгийн мэдээлснээр есдүгээр сарын 27-ний өдөр 30 настай загвар өмсөгчийг өөрийнх нь машинд толгойнд нь 2 удаа, цээж рүү нь нэг удаа буудсан байна. Тара Фарес Иракийн Курдистаны Эрбиль хотноо амьдардаг байжээ. Хэд хэдэн загварын брэндийн нүүр царай болж алдаршсан тэрээр Иракийн нийгмийн олон нийтийн сүлжээн дэх дуулианы эзэн юм.
2.6 сая гаруй дагагчтай түүний Инстаграм хуудсанд тавигдсан хар цагаан өнгийн зурагны дор “Аллах түүнийг өршөөж агуу ивээлдээ авахыг хүсч” байна гэж коммент хэсэг дээр хүмүүс бичжээ.
Энэ хэргээс өмнө Иракт нэгэн гоо сайхны салоны эзэн, загварын шинжээч нар учир битүүлэг байдлаар амь насаа алдсан аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
зэрлэгүүд...
arabuud shn huuhniig avch chadahgui bol shulam geed aldag gsn
жинхэнэ эрчүүд лалынхан л байдаг..монгол эрчүүд бол чацга царайлаад хүүхнүүддэ дарлуулаад явдаг байхгүй юу..
MONGOL UDAHGUI IIM BOLOH BAIH
Shaaj chadaaguodee sharlhaa shaasn bh ni muslim sadAnuudaa gej
Hamriinh ni nuhiigee kk