Нэг өдрийн дотор хоёр онгоц осолджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Баасан гарагийн өглөө Папуа Шинэ Гвинейн үндэсний агаарын тээврийн компанийн Боинг 737-800 зорчигч тээврийн онгоц Микронейзийн ойролцоох усанд ослын буулт хийжээ.

Трук арлын чиглэлд нисч байсан тус онгоц газардахдаа буултын зурвасаас 150 метрийн зайнд усанд унажээ. Онгоцонд 35 зорчигч, нисэх багийн 12 гишүүн явж байсан бөгөөд ноцтой гэмтэл, бэртэл аваагүй байна.

Өнөө өглөө мөн Шведийн Кирун хотоос Стокгольмын чиглэлд хөөрсөн Скандинавын агаарын тээврийн SAS компанийн онгоцны хөдөлгүүрт гал гарсны улмаас  Лулео хотод ослын буулт хийсэн хэрэг гарчээ. Азаар зорчигчид бэртэж, гэмтээгүй байна.


Дашрамд дурдахад, Пүрэв гарагт Өмнөд Каролина мужийн Гринвил хотын нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн бас нэг онгоц осолджээ. Dassault Falcon 50 онгоц хөөрөх зурвасын бүсээс цааш гарч бараг хоёр хуваагдсан байна. Орон нутгийн цагдаагийн нийтэлсэн зурагнаас үзвэл тус онгоцны урд хэсэг салж унажээ. Онгоцыг жолоодож явсан хоёр нисгэгч хоюулаа амь үрэгдсэн байна. Онгоцоор зорчиж явсан гэр бүлийн хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(66.181.161.121) 2018 оны 09 сарын 29

Sully g duuraij uzhiig husjil dee

0  |  0
A(66.181.161.121) 2018 оны 09 сарын 29

2 muslim baijildee nisgegchid ni

0  |  0
Top