Халдлага үйлдэхээр зэхэж байсан долоон хүнийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 29

 Нидерландын цагдаа тус улсад томоохон хэмжээний халдлага үйлдэхээр зэхэж байсан долоон этгээдийг баривчилжээ. Тус улсын прокурорын мэдэгдсэнээр олон сарын туршид мөрдлөгө явуулсны үр дүнд халдлага үйлдэхээс нь өмнө таслан зогсоож чадсан байна. Этгээдүүдийг Амстердам хотоос 62 км зайд орших Арнхем болон Герман, Бельгийн хилийн ойролцоох Веерт хотоос баривчилсан аж.

Бүлэг этгээдүүдийн толгойлогч болох Ирак гаралтай 34 настай этгээд томоохон арга хэмжээний үеэр халдлага үйлдэж болзошгүй байна гэсэн мэдээлэл тагнуулын албанд ирсэний дараа мөрдөх ажиллагааг эхлүүлжээ. Сэжигтнүүд бөмбөг бүхий хантааз, бөмбөгтэй машиныг ашиглахаар зэхэж байсан аж. Эдгээр 21-ээс 34 насны этгээдүүдийн гурав нь тэр дундаа 34 настай Ирак гаралтай сэжигтэн хэт даврагчдын сүлжээнд нэгдэх зорилгоор хилээр гарахыг завдсан хэрэгт холбогдож байсан аж.

Энэ хэрэгээс өмнө 19 настай Афганистаны иргэн Амстердамын төмөр замын төв буудалд хоёр Америк жуулчин руу хутгатай халдсан хэрэг гарсан бөгөөд алан хядах зорилготой байсан гэж прокурорын зүгээс тогтоосон байна.

Албаны эх сурвалжийн хэлснээр алан хядагчдын Жихад бүлэглэл Европт халдлага үйлдэх зорилгоор Нидерланд улсад идэвхтэй ажиллагаа явуулж байгаа аж. Энэхүү баривчилгаа үүнтэй холбоотой гэлээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top