Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийг хакерджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Фэйсбүүк компанийн мэдээллээр 50 сая хэрэглэгчийг хакердаж, нууц үгийг нь өөрчилжээ. Одоогоор цагдаагийн байгууллагатай хамтран хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Системийн цоорхойноос шалтгаалан хакерчид халдсан байж магадгүй байгаа аж. Хакердуулсан иргэдийн дийлэнх нь европ болон өмнөд америкийн хэрэглэгчид байгаа юм.

“Хэрэглэгчийн нууц үг өөрчлөгдөж, нууцлал алдагдсанд гүнээ хүлцэл өчиж байна. Чухам ямар этгээдүүд хаанаас халдсан болохыг нэн даруй тогтоож, эргэн мэдээлэл хүргэх болно” гэж Фэйсбүүк компанийн бүтээгдэхүүний менежмент хариуцсан дэд захирал Гай Розен ярьжээ.

Хакерчид фэйсбүүкийн “View as” хэсэгт системийн шинэчлэл хийсэн нь хакерчид халдах гол үндэс болсон байж болзошгүй байна. Халдлагад өртсөн эсэхээ шалгахын тулд фейсбүүкээсээ гараад эргэж орохдоо нууц үг хийх хэсэгт нууц үгээ хийхгүй орж болж байвал таны хаяг халдлагад өртсөн гэсэн үг ажээ. Хэрэв өртсөн байж болзошгүй байвал фейсбүүкийн цахим шуудан руу оршин суугаа газрын хаяг, гарын үсэгтэй явуулах юм байна. Европ тивийн иргэд фэйсбүүкийн холбогдох хаяг болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нууцлал алдагдсан эсэх талаар мэдээлэл өгөхийг сануулжээ. Түүнчлэн системийн нууцлалыг сайжруулах чиглэлд Марк Зукерберг тушаал өгчээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top