Баасан гарагт /2018.09.28/ Индонезийн Сулавеси арлын Палу хотын ойролцоо 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас 1200 гаруй хүн амиа алджээ. Индонез улсын ерөнхийлөгч энэхүү байгалийн гамшгийн хохиролыг арилгахад шаардлагатай олон улсын тусламжийг хүлээн авах зарлиг гаргажээ.
Эхний 6.1 магнитудын газар хөдлөлтийн дараа 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин болж, үүний улмаас хоёр метр өндөр цунами Палу хотыг нөмөрчээ.
Одоогоор Өмнөд Солонгос нэг сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа бол Еврококомисс 1.5 сая еврогийн тусламжийг яаралтай хүргүүлээд байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр, газар хөдлөлтийн улмаас 16.7 мянган хүн гэр орноо орхин, аюулгүй газар хорогдож байгаа бол 2.4 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )