АНУ, Канад хоёр NAFTA буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх тохиролцоонд хүрлээ гэж ВВС агентлаг мэдээлжээ.
NAFTA нь нэг их наяд ам.долларын эргэлт бүхий АНУ-Канад-Мексикийн гурван талт худалдааг зохицуулдаг. Мексик, АНУ хоёр аль хэдийн гэрээний шинэ нөхцлүүдээ тохирсон бөгөөд саяхныг хүртэл Канад улс энэхүү гэрээнээс гарах хандлагатай байсан билээ.
Өнөөдөр 21-р зууны шинэ гурван талт худалдааны гэрээний тохиролцоонд хүрлээ гэж Канад-АНУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Энэхүү өндөр стандартын худалдааны гэрээ нь ажилчид, фермерүүд, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчидэд илүү чөлөөтэй зах зээлд нэвтрэх, илүү шударга арилжаа хийх нөхцлийг бүрдүүлж, ингэснээр бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих боломжийг нээж байна хэмээн хоёр талын худалдааны төлөөлөгчид мэдэгдлээ.
Хамтарсан мэдэгдэлд шинэчлэсэн нөхцлийн талаар нарийн дурдаагүй ч Канадын сүү, сүүн бүтээгдэхүүн, автомашины экспортын тухай заалтуудыг тусгасан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )