ОХУ цэргийн хээрийн сургалтын полигоны нөхцөлд цахилгаан соронзон зэвсэг туршиж эхэлсэн тухай Оросын ТАСС агентлаг мэдээлэв.
Цахилгаан соронзон зэвсгийн систем буюу хэт өндөр давтамжийн их буу маш эрчимтэй хөгжиж байна. Туршилтуудыг лаборатори болон хээрийн сургалтын орчинд хийж байгаа бөгөөд цахилгаан соронзон завсэглэлээс хамгаалах системийг хөгжүүлэх ажил мөн эрчимтэй хэрэгжиж байгаа аж.
Энэ төрлийн их буунд хэт өндөр давтамжийн цахилгаан соронзон туяаг ашигладаг аж. Цахилгаан соронзон зэвсэг нь ирээдүйд пуужингийн өөрийгөө чиглүүлэх толгой зэрэг дайсны цахилгаан төхөөрөмжийг бүрэн ажиллагаагүй болгох чадвартай юм.
Цахилгаан соронзон их буугаар зургаадах үеийн нисгэгчгүй онгоцнуудыг зэвсэглэхээр төлөвлөж байгаа аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )