Өмнөд болон Умард Солонгосын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хилийн цэрэггүй бүсийг мингүйжүүлэх ажлыг эхлүүллээ.
Хоёр Солонгосын тэргүүн нарын Пхеньян хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан тэрхүү хэлэлцээрэр Солонгосын дайны дараа байгуулсан цэрэггүй бүсийг зэвсгээс ангижруулахаар талууд тохиролцсон билээ. Мингүйжүүлэх ажил 20 хоног үргэлжлэх бөгөөд Өмнөд болон Умард Солонгос, НҮБ-ын төлөөлөгчид цэрэггүй бүс дэх цэргийн хүчнийг хэрхэн ажиллуулах талаар зөвлөлгөөн хийхээр төлөвлөж байгаа аж.
1976 онд Умард Солонгосын цэргүүд АНУ-ын хоёр цэргийг сүхдэж, амийг нь хөнөөсөн хэрэг явдлын дараа цэрэггүй бүс дэх зурвасыг давхыг хориглосон билээ. Энэ хэргээс өмнө тус бүсэд цэргүүд чөлөөтэй орж гардаг байсан байна.
Түүнчлэн, Солонгосын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг олж илрүүлэх хамтарсан ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хоёр Солонгосын цэргийн хүчнийхэн Чхорвон болон Ганвон мужуудын хийлийн бүс орчмыг мөн мингүйжүүлэх ажлыг эхэлжээ. Жаран хоног үргэлжлэх энэхүү ажиллагааны дараа амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг эрэн хайх хамтарсан ажиллагааг ирэх жилийн дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр зэхэж байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
МЭДЛЭГ БОЛОВСРОЛ МУУТАЙ СЭТГҮҮЛЧ СЭТЭРТ Л БАЙНА
МИНАГҮЙЖҮҮЛЭХ гэж ЗӨВ бичээ сэтгүүлчээ