Хятадын Сычуань муж дахь Майдар бурханы аварга том сэрэг дүрийг сэргээн засварлах ажлын хүрээнд “үзлэгт” оруулахаар болжээ.
Дэлхийд хамгийн томд тооцогддог Майдар бурханы 71 метр өндөр сэрэг дүрийг Лэшаньд 713-803 оны хооронд бүтээжээ. Хөшөөний цээж, хэвлийн хэсэгт цууралт үүсч, гэмтсэн аж. Аравдугаар сарын 8-нд эхлүүлж, дөрвөн сарын хугацаанд үргэлжлүүлэх үзлэгийн үеэр Майдар бурханы лагшинг хэсэгчлэн бүтээлгээр бүтээх бөгөөд энэ ажилд соёлын дурсгалыг сэргээн засварлагчид оролцож, 3D лазер сканнер, хэт улаан туяаны дулаан мэдрэгчтэй аппарат, дрон зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан засварлах юм байна.
Лэшань уулын хаданд сийлсэн Майдар бурханы энэхүү суугаа дүрийг гурван голын огтлолцол дээр Тан улсын (618-907 он) үед буюу 713 оноос эхлэн 90 жилийн туршид бүтээсэн гэдэг.
ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дурсгалыг хэд хэдэн удаа сэргээн засварлаж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ зорилгоор 2001 онд 250 сая юанийн томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлж байжээ. 2007 онд нар, салхи, борооны улмаас эвдэрч элэгдсэн нүүрний хэсгийг нь сэргээн засварласан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
mongol helee martchih yum daa, yaj uzlegt oruulna gej orchuulj chadaj bnaa kkk
burhaniig harj uuniig buteesen hun mon aztai ya
burhaniig harj uuniig buteesen hun mon aztai ya