ОХУ аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны экспортын гаалийн татварын хэмжээгээ тонн тутам 137.5 ам.доллар болгож нэмжээ. Өнгөрсөн сард гаалийн татварын хэмжээ тонн тутам 130 ам.доллар байв.
ОХУ-ын сангийн яам өмнө нь мэдээлснээр 2018 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 14-ний хооронд хийсэн судалгаагаар нэг баррель Urals маркийн газрын тосны дундаж үнэ 74.45 ам.доллар буюу тонн нь 543.5 ам.доллар байсан аж. Тус яамны тооцоогоор аравдугаар сарын 1-нээс эхлэн газрын тосны экспортын гаалийн татвар 7.5 ам.доллараар нэмэгдэж байгаа юм. Ингэхдээ хүнд зэрэглэлийн газрын тосны гаалийн татвар 21.4 ам.доллараас 22.7 ам.доллар болж нэмэгдсэн аж.
Цайвар өнгийн газрын тосны бүтээгдэхүүн болон маслонд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ нэг тонн тутамд 41.2 ам.доллар болж, харин бараан өнгийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварын хэмжээ 137.5 ам.доллар болж нэмэгдсэн байна. Бензиний экспортын гаалийн татварын хэмжээг тонн тутам 41.2 ам.доллар хүртэл нэмсэн байна.
Шингэрүүлсэн хийн гаалийн татварын хэмжээ тонн тутамд 27.6 ам.доллар болж тус тус нэмэгджээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
xulxi kokteiliinnxee uniig odoo nemex baixdaa luivarchid