Японд “Трами” хар салхины улмаас цахилгааны асуудал үүсээд байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

  Япон улсыг уржигдар болон өчигдөр “Трами” гэх хар салхи дайран өнгөрсөн билээ. Үүний улмаас олон мянган айл тог цахилгаангүй болсон байна. “NHK” телевизийн мэдээлснээр Шизуока мужийн хүн амын 50 хувь нь цахилгаангүй болжээ. Мөн Айчи, Миэ мужуудад 20 мянган айлын цахилгаан хангамж тасалдсан байна. Албаныхны мэдээлснээр цахилгааны сүлжээг сэргээн засварлахад дахин хэд хоногийн хугацаа шаардлагатай байгаа аж.

Японд түүнчлэн 1800 гэрлэн дохионы ажиллагаа зогсч замын хөдөлгөөнийг зохицуулахад асуудал үүссэн учир олон зуун цагдааг дайчилж байгаа гэнэ. Хар салхины улмаас 200 гаруй нислэг цуцлагдсан байна.

Тайфун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
японд хайртай(66.181.166.134) 2018 оны 10 сарын 02

япон улс миний хувьд өндөр хөгжилтэй маш сайхан улс. Хүмүүс нь ч соёлтой. Гэтэл манайх хүсүүс соёлжоогүй, хоцрогдолтой. Энэ мэдээг уншаад бурхан ч тэнуүүлээд байх юм аа гэж бодогдлоо

0  |  0
Top