АНУ, Японы дархлаа судлаач эрдэмтэд болох Жеймс Эллисон, Тасуку Хонжо нар анагаах ухааны салбарт 2018 оны Нобелийн шагнал хүртлээ. Хүний биеийн байгалийн дархлаа хорт хавдартай хэрхэн тэмцдэг талаар хийсэн судалгаа нь тэрхүү эрдэмтдэд дэлхийн шинжлэх ухааны салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг авчирчээ.
Хорт хавдрын эсийг шууд устгахад чиглэгддэг эмчилгээний уламжлал арга барилаас өөр хувилбарыг Эллисон, Хонжо нар судалжээ. Өөрөөр хэлбэл, өвчтөний өөрийнх нь дархлааны системийг хорт хавдартай илүү богино хугацаанд тэмцэхэд хэрхэн ашиглаж болох талаар судалжээ. Үүний үр дүнд бие организмын хорт хавдарын эсрэг үзүүлдэг дархлааны хариу үйлдлийг зогсоох чадвартай дархлааны хариу үйлдлийн хяналтын цэгийг нээж, эдгээр хяналтын цэгийг давамгайлах бэлдмэлийг бүтээсэн байна.
Эллисоны тайлбарласнаар хорт хавдар бие организмын дархлааны системийн үйлчлэлээс өөрийгөө хамгаалахын тулд дархлааны хариу үйлдлийн хяналтын цэг гэгдэх онцгой молекулыг ашигладаг байна. Эдгээр эрдэмтэдийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд хувьсгал хийсэн гэж Нобелийн Ассамблей үнэллээ.
Техасын их сургуулийн профессор Эллисон, Киотогийн их сургуулийн профессор Хонжо нар 2014 онд Нобелийн шагналын Ази хувилбар болох Тан шагналыг хүртэж байсан аж.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ний өдөр физикийн салбарын Нобелийн шагналын эзэд тодрох юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )