Макроны нүцгэн залуутай авахуулсан зураг ШУУГИАН ТАРИЛАА

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны шоронд хоригдож байсан, хар арьстан эрчүүдтэй хамт авахуулсан гэрэл зураг Францын сөрөг хүчний шүүмжлэлийн бай болжээ. Францын залуу ерөнхийлөгчийн нэр хүнд улам бүр унаж байгаа бөгөөд зургадугаар сард 39 хувьтай байсан рейтинг нь наймдугаар сард 34 хувь, есдүгээр сард 32 хувьтай гарчээ. Одоогийн байдлаар, Макроныг санал асуулгад оролцосон иргэдийн 32 хувь нь дэмжиж байна.

Макрон Сен-Мартены аралд шоронгоос дөнгөж суллагдсан арлын оршин суугчидтай хийсэн уулзалтын үеэр хагас нүцгэн тэдгээр эрчүүдтэй зураг татуулсан аж. Бас нэгэн гэрэл зураг дээр камер руу дунд хуруугаа гаргасан нутгийн иргэн тод харагдсан байсан бөгөөд эл зураг олон нийтийн сүлжээнд тархаж, интернет хэрэглэгчдийн дургуйцлийг хүргэсэн байна.


Уг нь Макрон өөрийгөө баячуудын ерөнхийлөгч биш гэдгээ нотолж, рейтингээ өсгөх зорилгоор Сан-Мартен аралд айлчилсан юм байна. “Би бүгд найрамдах улсын хүн болгоныг хайрладаг” гэж шүүмжлэл хүлээгээд буй гэрэл зургийг ерөнхийлөгч тайлбарлажээ.


Францчууд ерөнхийлөгчийнхөө энэхүү үйлдлийг хэрхэн үнэлэх нь асуулт хэвээр үлдэж байна. 2022 онд болох Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас өмнө дүгнэлт хийх нь утгагүй хэмээн ажиглагчид өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(77.136.198.127) 2018 оны 10 сарын 03

bvren ardchial gej vvniig heldiiim ard tvmen ni dundaas deesh amidraltai .delhiin tegvvn gvrentei .jalgiin baasnuud yu yarihiin ??????? mongold cv batbold . tonuulchid hvntei uulzah ni bvv hel svvlee havcjaad hulgai deermee amjuulj udiig hvrsen

0  |  0
zochin(77.136.198.127) 2018 оны 10 сарын 03

bvren ardchial gej vvniig heldiiim ard tvmen ni dundaas deesh amidraltai .delhiin tegvvn gvrentei .jalgiin baasnuud yu yarihiin ??????? mongold cv batbold . tonuulchid hvntei uulzah ni bvv hel svvlee havcjaad hulgai deermee amjuulj udiig hvrsen

0  |  0
zochin(202.9.42.97) 2018 оны 10 сарын 02

ZASSS сүртэйн цагаач залуустай залуу хүн шиг хөгжилдөөл зургаа авахуулсан байна яачаад байгаан хар арьстнууд хүн биш юмуу макроныг харин ч дэмжиж байна

0  |  0
Top