Афганистанд нэг сарын дотор 250 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

  Афганистан улсад мөргөлдөөн болон террорист халдлагын улмаас өнгөрсөн есдүгээр сард 250 орчим хүний амь үрэгджээ. Шархадсан хүний тоо 350 болсон талаар тус улсын Иргэдийг хянах байгууллагын тайлан мэдээнд өгүүлсэн байна.

Афганистанд ийнхүү иргэдийн амь нас эрсэдсэн шалтгаан нь тус улсын аюулаас хамгаалах хүчнээс явуулсан агаар-газар ажиллагаанаас болсон гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үзжээ. Үүний өмнө өнгөрсөн наймдугаар сард Афганистанд 262 хүн амиа алдаж, 524 хүн шархадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top