Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хорооноос 2018 оны физикийн салбарын шагналыг лазераар мэс засал хийх судлаачдад олгохоор болжээ. АНУ-ын “Беллийн Лаборатори”-н судлаач Артур Эшкин, Канадын Уотерлоогийн их сургуулийн профессор Донна Стриклэнд, АНУ-ын иргэншилтэй франц гаралтай эрдэмтэн Жерард Могу нар хүртсэн байна.

Донна Стриклэнд нь Канадаас энэ нэр хүндтэй шагналыг хүртэж буй гурав дахь эмэгтэй болсон юм. Шагнал хүртсэн эрдэмтэд сүүлийн 30 гаруй жилийн турш энэ судалгааг хийж ирсэн бөгөөд ялангуяа сүүлийн 20 жилд судалгаагаа эрчимжүүлжээ. Хэдийгээр энэ жил Шведийн Нобелийн хорооны нэр бүхий гишүүн бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон зарим шагналыг олгохгүй байхаар хэлэлцэж байсан ч Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг л олгохгүй байхаар тогтсон юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.216) 2018 оны 10 сарын 08

BOLOMJGUIG OORCHLOH TOSOL BLOOMBERGTV

0  |  0
Top