АНУ-ын ерөнхийлөгчийг хордуулах гэж байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

  АНУ-ын Нууц алба өчигдөр /2018.10.02/ нэгэн сэжигтэй дугтуйг илрүүлжээ. Төрийн тэргүүний хамгаалалтыг хариуцан ажилладаг тус алба нь ерөнхийлөгч Доналд Трампт хаягласан дугтуйнаас сэжигтэй бодис илрүүлсэн байна. Нууц албаны эх сурвалж “Тhe Hill” сонинд мэдээлэхдээ "Дугтуйг Цагаан ордон руу оролгүй буцаасан" гэжээ.

АНУ-ын Нууц алба одоо хууль хяналтын байгууллагуудтай хамтран болсон явдлыг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Өмнө нь АНУ-ын Батлан хамгаалах яаманд очсон нэгэн захидалд мөн хортой бодисын ул мөр байсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(77.136.198.127) 2025 оны 03 сарын 13

hyataduud

1  |  0
иргэн(202.179.27.254) 2025 оны 03 сарын 13

бас л Оросууд гэнэ дээ

1  |  0
н(175.223.30.66) 2025 оны 03 сарын 13

Энэ холион бантанг хордуулсан дээр ш дээ

1  |  0
Top