АНУ болон Турк улс хамтран Сирийн Манбиж хотод хамтарсан эргүүлийн ажиллагаа явуулах гэж байна. Ажиллагаанд оролцох цэргүүдийг сургах АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид Туркт очжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттисийн ярьснаар Турк, Америкийн хамтарсан эргүүлийн ажиллагааны зорилго нь босогчдын хяналтад байгаа Сирийн газар нутгийг чөлөөлөх аж. Сургалт дуусмагц эргүүлийн ажиллагаа эхлэх талаар Пентагоноос мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрдоган хоёр машинд хөлөө зэрэг гишгээд явах осолтой шүү!