АНУ-ын Өмнөд Каролина мужийн Флоренс хотод хүүхдүүд барьцаалсан этгээдтэй тулах үеэр долоон цагдаагийн офицер буудуулж, нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Хоёр цаг буудалцсаны эцэст цагдаа нар түүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан этгээдийн хэн болох, ямар зорилгоор хүүхдүүд барьцаалсан талаар мэдээлэл хараахан өгөөгүй байна.
Энэхүү эмгэнэлт хэрэг явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Бид хууль сахиулагчдад хийсэн бүхнийх нь төлөө талархаж байдаг” гэж бичжээ.
Энэ онд АНУ-д 112 цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. 2017 онд тус улсад 15 мянга гаруй хүн буудуулж, амь насаа алдсан бөгөөд 22 мянган хүн галт зэвсэг хэрэглэн амиа хорлосон байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Erh choloonii oroon gej!!!