АНУ Хятадад түүхий газрын тос нийлүүлэхээ зогсоосон гэж China Merchants Energy Shipping (CMES) корпорацийн ерөнхийлөгч Сэ Чуньлинь Хонгконгод болсон далайн тээврийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдээлжээ.
Тус корпораци АНУ-аас газрын тос тээвэрлэдэг аж. АНУ 2016 оноос эхлэн Хятадад газрын тос нийлүүлж эхэлсэн юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, АНУ өнгөрсөн есдүгээр сараас эхлэн газрын тосны нийлүүлэлтээ зогсоосон байна. Энэ оны долдугаар сард тус улс 10.5 сая баррель газрын тос Хятадад нийлүүлсэн бол наймдугаар сард 9.7 сая баррель болж буурсан аж. Есдүгээр сард нийлүүлэлтийн хэмжээ дөнгөж 0.6 сая баррель хүрчээ.
Есдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн АНУ-ын Хятадын нийт 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн татвар ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болсон билээ. Цагаан ордны мэдэгдэж буйгаар гаалийн татварын хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн 25 хувь болж өсөх юм. Бээжин хариу арга хэмжээ авч зориглох тохиолдолд, нэмж 267 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татварт хамруулна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэж байсан юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )