Сирийн христийн шашинтнууд “Эзэн хааны итгэгчдийн палестины нийгэмлэг” олон нийтийн байгууллагын нэрийн өмнөөс ОХУ-д хандан тусламж хүсчээ. Энэ талаар Оросын “Известия” сонин мэдээлсэн байна. Сирийн христийн цөөнхүүд захидалдаа “Та бүхэн бидний хүсэлтийг хүлээн авна гэсэн итгэлтэйгээр бид ойрын хугацаанд тусламж нийлүүлэхийг гуйж байна. Тусламж сүм болон христийн байгууллагуудаар дамжуулан Хасеке мужид хүрэх юм. Мөн Хасеке мужийг “Эзэн хааны итгэгчдийн палестины нийгэмлэг” байгууллагын жил бүрийн тусламжийн хөтөлбөрт багтааж өгөхийг хүсч байна” гэжээ.
Сирийн христүүд Оросоос тусламж хүссэн нь шашны цөөнх болсон тэднийг Курдийн засаг захиргаа гадуурхаж буйгаас болсон гэж ажиглагчид дүгнэжээ.
Сирийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, дайн тулаан зогсч байгаа билээ. Маалула хотод л гэхэд XIII зууны үеийн христийн сүмийг сэргээн босгож эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )