Энэтхэг, Орос, АНУ-д селфи хамгийн их үхэл дагуулдаг

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Энэтхэг, Орос, АНУ-д селфи хийх үеэр амиа алдсан азгүй тохиолдол хамгийн их гарч, дэлхийд тэргүүлжээ.

CNN агентлагийн мэдээлснээр Бүх Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны институтын мэргэжилтнүүдийн гаргасан илтгэлээс үзвэл 2011 оны аравдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд дэлхий даяар нийт 259 хүн селфи хийх гэж байгаад бүтэлгүйтэж, амиа алдсан байна. Энэ хугацаанд Энэтхэг улсад 159 залуус золгүй байдлаар амь эрсджээ. Судлаачид тус улс 30 доош насны залуучуудын тоогоор тэргүүлдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэтхэгийн араас Орос улс /16 / орж, АНУ /14/ удаалсан байна.

Селфидэж байгаад амиа алдсан хүмүүсийн 72 хувь нь 30-аас доош насны эрэгтэйчүүд эзэлж байна. Хэдийгээр эмэгтэйчүүд илүү их селфиддэг ч хадан цохионы ирмэг, өндөр байшингийн дээвэр дээрээс зургаа авах эрсдэл хийх нь бага байдаг аж.

Судалгаанаас үзвэл селфи хийх үеэр усанд осолдож, тээврийн хэрэгслээс унаж, мөргүүлэх, өндрөөс унаж амиа алдах нь хамгийн элбэг тохиолддог байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top