Найман настай охин 1500 жилийн настай сэлэм нуурнаас гаргаж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Шведэд найман настай Сага Ванесек гэх охин Видостерн нууранд сэлж байхдаа викингийн үеийн сэлэм олжээ.

Нэг мянган жилийн настай гэж таамаглаж байсан тус сэлмийг нутгийн музейн шинжээчид 1500 жилийн настай хэмээн үзэж байгаа аж. Гантай байсан учир тэр үед нуурын усны төвшин бага байсан бололтой.  Охины хэлснээр усанд нэг зүйл байхыг хараад, гаргатал бариултай сэлэм байсан аж.

Маш сайн хадгалагдсан уг сэлмийг орон нутгийн музейд өгсөн байна. Болсон явдлын дараа музейн мэргэжилтнүүд тус газар малтлага хийж, III зууны үеийн энгэрийн зүүлт олсон байна. Музейн удирдлагуудын хэлснээр нуур орчимд малтлагын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top