Роналдо хүчингийн хэрэгт холбогдсон тул Nike, EA Sports гэрээгээ цуцалж магадгүй

2018 оны 10 сарын 05

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо хүчингийн хэрэгт нэр холбогдож, хэвлэлүүдээр энэ талын мэдээллүүд байнга цацагдах болсон тул түүний ивээн тэтгэгч компаниуд гэрээгээ цуцлах талаар бодолхийлж эхэлжээ.

2009 оны зургадугаар сарын 12-нд  Лас-Вегасын нэгэн зочид буудлын өрөөнд Кэтрин Майорга гэх бүсгүйг Криштиано Роналдо хүчиндсэн байж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.


“Үүсээд буй нөхцөл байдалд бид түгшин цаашдын үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна” хэмээн Nike –аас мэдэгдэл гаргажээ.

“Криштиано Роналдог буруутгаж буй үндэслэлийг бид анхааралтай судалж байгаа. EA-ий элч, тамирчид үнэт зүйл, ёс зүйг маш өндөр түвшинд сахих ёстой тул бид нөхцөл байдлыг анхааралтай ажилаж байгаа” гэж мөн EA Sports-оос мэдэгджээ.

Криштиано Роналдо ойрын хугацаанд шигшээ багтаа тоглохгүй байгааг AP агентлаг хүчингийн хэрэгт нэр холбогдсонтой нь холбон тайлбарлаж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
:-C(66.181.160.84) 2018 оны 10 сарын 05

Hudlaashdee

0  |  0
True(139.5.216.188) 2018 оны 10 сарын 05

Er n bol hustsan l yum bna lee l de

0  |  0
Антибиотка(202.126.89.220) 2018 оны 10 сарын 05

Худлаа

0  |  0
Top