БНХАУ АНУ-ын хэрэгт хөндлөнгөөс оролцсон уу?

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Аравдугаар сарын 4-нд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Спенс БНХАУ-ыг 2018 оны АНУ-ын парламентын сонгууль болон ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлөх үүднээс олон нийтийн санал бодолд нөлөөлөхийг оролдож байна хэмээн мэдэгдэв. Үүний хажууд Оросын зүгээс хөндлөнгөөс оролцох оролдлого юу ч биш гэж нэмж хэлжээ.

ОХУ-ын зүгээс удаа дараа бусад улс орны сонгуулийн дүнд нөлөөлөх оролдлого хийдэггүй гэж мэдэгдэж байсан билээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров үүнийг батлах ямар нэгэн нотолгоо байхгүй хэмээн мэдэгдэж байсан бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уг хэргийг АНУ-ын дотоодын тэмцэлтэй холбон тайлбарлаж, гүтгэлгээ зогсооно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байсан.

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мөн эрс няцаалаа. Хятад улс бусад улс орны дотоод бодлогод хөндлөнгөөс үл оролцох зарчмыг байнга баримталж ирсэн бөгөөд АНУ-ын сонгуульд нөлөөлөх сонирхол байхгүй гэж онцолжээ. Тэрбээр “Дэлхийн нийгэмлэг хэн бусад улсын хэрэгт хошуу дүрж, эрх ашигт нь хохирол учруулдгийг тодорхой мэднэ” гэлээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222(202.180.220.35) 2018 оны 10 сарын 05

Америкчууд гэж байж явсан мунгинаа тэнэгүүд юмаа

0  |  0
Top