АНУ-ын Лос-Анжелес тойргийн шүүх рэп продюсер Мэрион Сюж Найтад 2015 онд “Straight Outta Compton” /"Гудамжны дуу хоолой"/ киноны зураг авалт болж байсан газарт хүн хөнөөсөн хэргээр 28 жилийн хорих ял оноолоо.
CNN сувгийн мэдээлснээр дуу бичлэгийн Black Capital Records студийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 53 настай Найт өмнө нь Тупак Шакур, Доктро Дрэ, Снуп Догтой гэрээ байгуулж байсан Death Row Records студийг үүсгэн байгуулалцаж, ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Өөрийн найз болох дуу бичлэгийн Heavyweight Records студийн үүсгэн байгуулагч Терри Картерийг хөнөөж, бие хамгаалагч Кле Соланы аминд халдсан хэргээр тэр ял сонсч байгаа юм. Калифорни мужийн хуулиар аллагын хэрэгт 11 жилийн хорих ял ногдуулах заалттай ч, Сюж Найт өмнө нь ял эдэлж байсан нь шүүхийн шийдвэрийг хүндрүүлэх нөхцөл болжээ.
1996 онд рэпэр Тупак Шакурыг буудаж хөнөөх үед автомашинд Найт хамт байсан гэж CNN тодруулжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )