Монгол, Оросын цэргийн сургуулилт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

ОХУ-ын Бүгд Найрамдах Буряд Улсад болж буй “Сэлэнгэ-2018” хамтарсан цэргийн хээрийн сургуулилтын үеэр монгол, орос цэргүүд “дайснаа галаар устгах” сургуулилт хамтран хийлээ.

Дорнын цэргийн тойргийн армийн болон Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд тойргийн нисэх хүчний армийн нисдэг тэргийг ашиглан хамтарсан ажиллагаа явуулах сургуулилт мөн хийсэн байна.

Хээрийн сургуулилтад Т-72Б танк, БМП-2 явган цэргийн машин, “Ураган” тийрэлтэд пуужингийн систем зэрэг зэвсэг ашиглажээ. Хамтарсан арга хэмжээнд мянга гаруй цэргийн алба хаагч оролцож, 200 орчим цэргийн техник ашиглаж байгаа бөгөөд хууль бус зэвсэгт бүлэглэлтэй хэрхэн тэмцэх, терроризмын эсрэг ажиллагааг боловсруулах юм байна.

“Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулилт 2008 хойш жил бүр  зохион байгуулагддаг гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top