БНХАУ-д энэ долоо хоногт тохиож буй “Алтан долоо хоног” баярын үеэр Лиаонинг хотын чанга дэглэмтэй хорих ангиас хоёр хоригдол оргожээ. БНХАУ-ын Цагдан сэргийлэх хороо дээрх хоригдолтой холбоотой мэдээлэл өгсөн хүнийг 100 мянган юань буюу 14.5 мянган ам.доллароор шагнана гэдгээ зарласан байна.
Оргосон хоригдлуудыг Ван Лей, Жан Гуилин гэдэг байжээ. Ван Лей нь 33 настай 2017 онд хүн барьцаалсан хэргээр цаазын ял сонссон ч хоёр сарын хугацаанд сайн зан авиртай байсан тул ялыг хөнгөрүүлж бүх насаар нь хорих ял болгон өөрчилжээ. Харин Жан Гуилин нь 39 настай өмнө нь долоон жилийн хорих ял сонсч байгаад 2008 онд дахин хэрэг үйлдэж 2009 онд бүх насаараа хоригдох ялтай байсан аж.
Бээжин хотын нэгэн сонины мэдээллээр хоригдлууд оргохоо эртнээс төлөвлөж байсан бөгөөд харгалзагчийн хувцас, шоронд ажилладаг хоёр ч хүний үнэмлэхийг хулгайлан ажилтнууд дунд орон шоронгоос оргосон байна. Лиаонинг хотын цагдаагийн газар хүч нэмэгдүүлэн ажиллаж оргосон этгээдүүдийг хайж байгаа аж. Өмнө нь үүнтэй төстэй хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 оны есдүгээр сард Харбин хотын шоронд гарч байжээ. Гэвч оргосон гурван хоригдол долоо хоногийн дараа баривчлагдан цаазаар авахуулж байсан юм.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )