Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан И 15 жилийн ял авч, хоригдлоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Аравдугаар сарын 5-ны өдөр Сөүл хотын шүүх БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Бакт авилгын хэргээр 15 жилийн хорих ял оноолоо.

Ийнхүү И хорих ял авсан Өмнөд Солонгосын дөрөвдэх төрийн тэргүүн болж байна. Түүнээс өмнө БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авилгын хэрэгт холбогдож, 2017 оны эхээр албан тушаалаас огцорч, 32 жилийн хорих ял авсан билээ.

И Мён Бакыг Сансунг зэрэг компаниас 10 сая орчим ам.долларын авилга авсан хэрэгт бүруутган ийнхүү шүүх шийдвэрлэлээ. И Мён Бак өөрийнхөө бурууг хүлээхгүй байгаа бөгөөд улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nina(202.9.42.39) 2018 оны 10 сарын 05

Элбэгдорж 15000 жил авах байхаа

0  |  0
Vova(212.247.254.243) 2018 оны 10 сарын 05

Manaihaas heden erunhiilugch shiitguuleh boloo?

0  |  0
Top