Украины цэргийнхэн Азовын тэнгист томоохон цэргийн сургуулилт хийх гэж байна. Энэ талаар тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлөөс мэдээлжээ. Энэхүү зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчинов мэдэгдэлдээ “Оросын зүгээс үзүүлэх ямар ч өдөөн хатгалгад хариу барихад бид бэлэн байна” гэсэн аж.
Укриан улс Азовын тэнгист тэнгисийн цэргийн бааз байгуулах төлөлөгөөтэй байгааг тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко хэлсэн билээ. Харин ОХУ үүнийг бүтэшгүй мөрөөдөл гэж үзэж байгаа аж. Түүнчлэн шинжээчид Азовын тэнгист цэргийн бааз байгуулах боломжгүй гэж дүгнэжээ. Учир нь Азовын тэнгисийн ус хөлөг онгоц явахад тохиромжгүй гүехэн аж.
Сэтгэгдэл ( 2 )
soliorson bolovsrol soelgui bydyyleg yariatai eree zeergui gytgej doromjildog bolson bna lee teneg ukr-chuud, sonsohoos sejig hyrmeer yariatai
Энэ балай бандеруудын ээлжит тэнэглэл