Оросын шоколаданд дурлагсад дэлхийд какаоны хомсдол бий болгож байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 06

ОХУ-д шоколадны хэрэглээ өссөн нь дэлхийн какаоны зах зээл дээр 50 мянган тонн түүхий эдийн хомсдлыг бий болгожээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Орос улс амттан үйлдвэрлэлээрээ АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог бөгөөд өнгөрсөн онд рублийн ханш тогтворжсон нь шоколадны хэрэглээ өсөхөд хүргэжээ.

Орос улсад шоколадны хэрэглээний өсөлт 9.2 хувьд хүрсэн нь дэлхийн хэмжээнээс дөрөв дахин илүү байна.

Barry Callebaut шоколадны үйлдвэрийн менежер Массимо Гаравальягийн хэлснээр Орост шоколадны хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ нь дэлхийн зах зээл дээр какаоны эрэлтийг нэмэгдүүлэхээр байгаа аж.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр какаоны хэт үйлдвэрлэлийн хямрал болж Африкийн улс орнуудын эдийн засагт хүндээр туссан. Харин Оросын хэрэглээ үүсэн нөхцөл байдлыг өөрчилж байна гэж Bloomberg агентлаг бичжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hih(185.80.222.203) 2018 оны 10 сарын 07

orosuud suuliin jiluuded hyatad ruu ih gargah bolson

0  |  0
Зочин(202.179.24.111) 2018 оны 10 сарын 06

гоё л байнаш дээ, шоколаданд дурлана гэдэг чинь стресгүй сайхан байнаа л гэсэн үг. тэгээд ч оросууд угаасаа гурил энэтэр амттанд дуртай, хүүхнүүд нь тэгээд л таргалдаг . тарган хүн галзуу бөгөөд сайхан сэтгэлтэй байдаг ккк

0  |  0
нэргүй(182.160.2.55) 2018 оны 10 сарын 06

Гарчигаа зөв бич.ЖНь:ш-д дуртй орсууд..гэх мэт...

0  |  0
Album(103.10.197.205) 2018 оны 10 сарын 06

Энэ барууны мэдээлэл яагаад ингэж ямар ч сэдвээр хамаагүй Оросыг үзэн ядсан байр суурьнаас, үзэн ядуулах аястай бичигддэг байнаа.

0  |  0
Top