Алга болсон Интерполын дарга Хятадад саатуулагджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 06

Алга болсон хэмээгдэж байсан Интерполын дарга Мэн Хунвэй Хятад улсад саатуулагдсан тухай South China Morning Post хэвлэлд өнөөдөр буюу аравдугаар сарын 06-нд бичжээ. Интерполын тэргүүн алга болсонтой холбогдуулан Францын эрх баригчид эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байсан билээ.

Эх сурвалжийн мэдэлснээр 64 настай Мэн Хунвэйг өнгөрсөн долоо хоногт Хятад улсад онгоцоор бууж ирэхэд нь Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд байцаалт авах зорилгоор саатуулсан аж. Интерполын тэргүүнийг ямар шалтгаанаар Хятадад шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Есдүгээр сарын 29-ний өдөр Мэн Хунвэй Хятад руу ниссэнээс хойш холбоо барилгүй, алга болсон талаар түүний эхнэр мэдэгдсэний дагуу Францын цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Мэн Хунвэй 2016 онд Интерполын даргаар томилогдсон бөгөөд 2020 онд түүний бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.64) 2018 оны 10 сарын 07

Манайхан чинь 3 охин хулгайлаад явж байгаад газар дээрээ гардуулсан хужаа авгайг бариад авч чадахгүй мэдрэл муутай хүн нтр гээд өмөөрөөх аядаад байсан биздээ.

0  |  0
ZOCHIN(220.235.75.233) 2018 оны 10 сарын 06

HYTAD CH HUCHTEI YMAA.

0  |  0
Тожоо(66.181.190.128) 2018 оны 10 сарын 06

Манайхан нэг муу хулгайчийг ч барихаас айдаг байхаа

0  |  0
иргэн(202.179.24.93) 2018 оны 10 сарын 06

Хятадууд Интерполын даргыг Саатуулчихдаг сайхан гарууд юмаа

0  |  0
Top