Германы экс канцлер Герхард Шрёдер Солонгос гаралтай, 49 настай Ким Со Ён гэгч орчуулагч эмэгтэйтэй гэрлэлээ.
Westdeutsche Allgemeine Zeitung сонинд бичсэнээр хосуудын хуримын ёслол Берлин хотын төвийн тансаг зэрэглэлийн зочид буудалд болжээ. Хуримын хүлээн авалтад ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер эхнэрийн хамт, гадаад хэргийн сайд асан Зигмар Габриэль, Scorpions хамтлагийн гоцлол дуучин Клаус Майне зэрэг зочид оролцжээ.
Шрёдер, Ким Со Ён нар энэ оны тавдугаар сарын 2-ний өдөр Сөүл хотноо гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хэдий ч хуримын ёслолоо өчигдөр буюу аравдугаарын сарын 5-ний өдөр хийжээ.
Германы 74 настай улс төрч үүнээс өмнө дөрвөн удаа гэрлэж байжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
Hun gants oldoh amidralaa jargaltai unguruuj jargaj duusgaval saihan san. Yu ni bolohgui gej nas ni yvlaa geed gertee gantsaaraa hevtej bh yostou um uu. Harin ch saihan jargaltai bgaad ni baharhaj bn. Uhehiin hoorond sain emegteiteigee jargaltai udriig unguuruh aztai 2 bn
zaluu hosuudad bayar hyrgie Onor otgon ail bolooroi
DON YMUU HAIR YMUU BARAG L OVCHIN BIZDEE.
МАНАЙ С,БАЯРЫН ӨРӨӨСӨН ДУГУЙ Л БНА, АЮГҮЙ БОЛ ХУЛГАЙ ХИЙДЭГ БИЗ
uvgun banzal 5 daxi ehneree