Галапагосын арлуудын үндэсний хүрээлэнгээс 120 гаруй заан яст мэлхий хулгайд алдагдсан тухай Эквадорын байгаль орчны яам мэдээлжээ.
Изабела арал дээрх “Арнальдо Туписы” төвд үржүүлсэн нийт 123 аварга яст мэлхий алдагдсан байна. “Арнальдо Туписы” төв нь заан яст мэлхий үржүүлэх зорилгоор 1993 онд байгуулагдсан юм.
Дэлхий дээрх хамгийн том хуурай газрын яст мэлхийд мөхөх аюул нүүрлээд байгаа билээ. Заан яст мэлхийн урт 1.5 метр хүрч, жин нь 400 кг татдаг байна. Зэрлэг байгальд эдгээр амьтад 100 жил амьдардаг бол хүний асаргаа, хамгаалалтын дор 170 гаруй насалдаг аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )