Нью Йоркт лимузин осолдож, 20 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Нью Йорк хотын хойд хэсэгт төрсөн өдрийн баярт явж байсан лимузин зогсоолд байршуулсан байсан нэгэн машиныг мөргөсний улмаас 20 хүн амиа алджээ.

2001 оны Ford Excursion лимузинд сууж явсан 18 хүн, осол болсон газрын ойролцоо явж байсан хоёр хүн амиа алдсан байна. Азаар лимузинд мөргүүлсэн 2015 оны Toyota Highlander машинд хүн байгаагүй аж.

Амиа алдсан хохирогчдын дунд төрсөн өдрийн эзэн өөрөө, түүний төрсөн 3 эгч дүүс гэр бүлийнхээ хүмүүстэй хамт явж байсан байна.

АНУ-д сүүлийн арван жил ийм том хэмжээний осол гарч байгаагүй аж.



Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.208) 2018 оны 10 сарын 08

МАНАЙ УЛСАД ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ОСОЛ ГАРАХЫГ ХЭЗЭЭ БҮҮ ҮГҮЙСГЭЭРЭЙ ХЭЗЭЭ ГАРЧ БОЛНО. СОГТУУ ЖОЛООЧ, МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ЭР ЭМГҮЙ ЖОЛООЧ, ЧАНАРГҮЙ ЖОЛООЧ БЭЛТГЭДЭГ ЖОЛООНЫ ДАМЖААНУУД ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

0  |  0
Top