Пхеньянд АНУ-ын зохицуулах товчоо байгуулах боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

АНУ-ын төрий нарий бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах үеэр АНУ-ын зохицуулах товчоог Пхеньян хотноо байгуулах боломжийн талаар ярилцсан тухай Өмнөд Солонгосын “Тона Ильбо” сонинд бичжээ.

Аравдугаар сарын 7-нд болсон уулзалтын үеэр хоёр талууд АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний хоёр дах уулзалтыг ойрын үед зохион  байгуулахаар тохиролцжээ. Үүнээс гадна талууд дайн дууссан тухай тунхаглал болон АНУ-ын зүгээс авах арга хэмжээний талаар санал солилцсон байна. Хойд Солонгосын зүгээс пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талбайд шинжээчдийг оруулах, Ёнбён дах цөмийн объектыг буулгахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Майк Помпео Хойд Солонгост хийсэн айлчлалын дараа Сөүл хотноо хүрэлцэн ирж БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж Хойд Солонгосын удирдагч Кимтэй хийсэн уулзалтын үр дүнгийн талаар ярилцсан байна.

Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалтын үеэр дэвшил гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлж Майк Помпеотой хийсэн яриа хэлэлцээ үр дүнтэй болсон хэмээн дүгнэжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top