Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат боллоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Аравдугаар сарын 7-ны өдөр болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнгээр хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонару 46.62 хувийн санал авч, хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болжээ. Зүүнтний намаас нэр дэвшигч Фернанду Аддад 28.5 хувийн санал авч, мөн хоёр дах шатанд өрсөлдөхөөр болсон.

Эхний шатанд ялахын тулд нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал авах ёстой байсан бөгөөд хэн ч энэ босгыг даваагүй тул хоёр дах шатны санал хураалтыг аравдугаар сарын 28-ны өдөр явуулахаар болсон байна. Өнгөрсөн ням гарагт буюу аравдугаар сарын 7-нд Бразил улсад бүх нийтийн сонгууль (ерөнхийлөгч, парламент, орон нутгийн сонгууль) болсон.

Есдүгээр сарын сүүлээр сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд иргэдтэй уулзах үеэр хутгатай этгээдийн дайралтад өртсөн Жаир Болсонару эмч нарын зөвлөсний дагуу иргэдтэй хийх уулзалтынхаа тоог цөөлсөн билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top