Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг үл харгалзан Европын холбоо болон ОХУ-ын хооронд сайхан харилцаа хадгалагдаж байгаа гэнэ. Энэ талаар Европын холбооноос Орост суугаа Элчин сайд Маркус Эдерер Томскт айлчлах үеэрээ мэдэгджээ. Дипломат төлөөлөгч “ТАСС” агентлагт ярихдаа Орос болон Европын холбоо бүс нутаг хоорондын боловсрол, шинжлэх ухаан, оюутан солилцооны салбарт маш сайн хамтын ажиллагаатайг хэлжээ.
Үүний өмнөхөн Европын холбоо болон ОХУ-ын төлөөлөгч нар Оросын нисгэгчдийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )