Египет улсын Үндэсний сонгуулийн комисс (ҮСК) энэ оны гуравдугаар сард болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, ерөнхий прокурорт шилжүүлэхэд бэлэн болоод байна гэж тус улсын “Аль Ватан” сонинд мэдээлжээ.
Хүндэтгэх шалтгаангүйгээр саналаа өгөөгүй иргэдийг 500 египет фунт буюу 28 ам.долларын торгууль ногдуулах аж. Сонгуулийн комисс хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй, энэхүү торгууль шинэлэг зүйл биш бөгөөд бүх сонгуульд хүчин төгөлдөр үйлчилдэг гэж ҮСК-ын дарга Лашин Ибрагим ярьжээ.
ҮСК-ын мэдээгээр албан ёсоор бүртгэлтэй нийт 60 сая сонгогчдоос 34 сая 823 мянган сонгогч сонгуульд оролцоогүй бөгөөд сонгуулийн ирц дөнгөж 41 хувьтай байжээ.
Египетийн одоогийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси 22 сая санал буюу саналаа өгсөн сонгогчдын 97 хувийн дэмжлэгийг авчээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
manaih ch gesen torgoh heregtei
Монголын Буянгийн Жагаагийн санаачилгыг Египетэд хэрэгжүүлэх нь дээ.