Гаитид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Аравдугаар сарын 7-нд Гаити улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ. Гаитигийн иргэний хамгаалалтын газрын мэдээгээр байгалийн гамшгийн улмаас 333 хүн бэртэл, гэмтэл авсан байна.

Өмнө нь 12 хүн амиа алдаж, 170 хүн бэртсэн тухай мэдээлэл өгч байсан юм. Газар хөдлөлтийн улмаас долоон мянга гаруй байшин нуржээ.

Аравдугаар сарын 7-ний өдөр Гаитигийн эрэг орчим 5.9 магнутын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт нь Гаити улсын баруун хойд хэсэгт, Ти Пор-де-Пе суурин газраас 20 км зайд, 15 км гүнд бүртгэгджээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top