Мексик улсад хүүхдийн тэргэнд хүний биеийн мөчилсөн хэсгийг зөөвөрлөж байхдаа баривчлагдсан хос нийт 20 хүний амь насыг хороосноо хүлээн зөвшөөрчээ.
Мехико мужийн улсын прокурор Алехандро Гомезын мэдээлснээр цуврал алуурчин хосын эрэгтэй нь зарим хохирогчдыг хүчиндэж, биеийн эд хэсгийг нь худалддаг байснаа хүлээсэн гэнэ. Цуврал алуурчин хосыг арван эмэгтэйг алсан хэргээр аравдугаар сарын 4-ний өдөр Мехико хотын гэмт хэрэг ихээр гардаг Экатепек дүүрэгт баривчилжээ. Дээрх арван эмэгтэйгээс гадна дахин 10 хүний амийг хороосноо хосууд хүлээн зөвшөөрчээ. Гомезын хэлснээр, энэхүү баримт үнэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Үүнээс гадна хосууд нэгэн хохирогч эмэгтэйн хоёр сартай хүүхдийг цагдаад саяхан баривчлагдсан хосуудад худалдсанаа хүлээжээ. Эрэгтэй нь сэтгэцийн хувьд тогтворгүй нь тогтоогдсон бол эмэгтэй нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн эмгэгтэй аж. Прокурор Гомезын хэлснээр аль аль зөв, бурууг ялгах чадвартай бөгөөд гурван хүүхэдтэй.
НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллагын мэдээгээр Мексик улсад өдөр бүр долоон охид, эмэгтэйчүүд хүний гарт амь үрэгддэг бөгөөд 2017 онд нийт 301 охид, эмэгтэйчүүд алагджээ. Өнгөрсөн онд тус улсад нийт 28702 хүн амины хэрэг гарчээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Ямар аймаар адгууснаас дор хүн бдг бнаа. Монголчууд ч мөн аймшгийн болоод байхын, хүүтэй хүмүүс хүүд нараа жоохон өрөвч сэтгэлтэй зөв хүмүүжилтэй болгомоор юм. Аливаа юм ген удам гэж хүчтэй зүйл байхымдаа. Удмы нь харж судалж хүргэн бэрээ сонгомоор!!!