АНУ болон Өмнөд Солонгосын төлөөлөгч нар Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэх гэж байна. Тэд БНАСАУ-ыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоно гэсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг нягтлах аж. Түүнчлэн хоёр Солонгосын эв нэгдлийн асуудлаар ярилцах гэнэ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн ирэх 11 дүгээр сард АНУ-д айлчлах аж.
АНУ, Өмнөд Солонгосын төлөөлөгч нарын уулзалтын хуваарийг ирэх сарын дундуур байлгахаар төлөвлөж байгаа ч хоёр Солонгосын нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаална гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )