Сэтгүүлч Виктория Мариноваг хөнөөсөн этгээд сэтгэцийн өвчтэй байж болзошгүй

2018 оны 10 сарын 09

Болгарын TVN орон нутгийн телевизийн захирал, сэтгүүлч  30 настай Виктория Мариновагийн амь насыг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Сэтгүүлч бүсгүйн амийг хөнөөх болсон сэдэл шалтгаан  сэтгүүлчийн ажилтай нь  холбоотой байж болзошгүйг тус улсын Ерөнхий прокурор Сотив Цацаров үгүйсгээгүй байна. Мөн  Виктория Мариновагийн амь насыг хөнөөсөн байр байдлаас үзэхэд хэргийг үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гэсэн сэтгэлзүйн ам зургийг шинжээчид урьдчилсан байдлаар гаргаад буйг прокурор мэдэгджээ.  

Хэргийн талаар сануулахад, энэ сарын 6-ны өдөр Болгарийн Рус ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс бусдын гарт онц ноцтой байдлаар амиа алдсан бүсгүйн цогцос олдсон юм. Виктория Маринова сэтгүүлчийн хувиар бэлтгэж цацсан сүүлчийн нэвтрүүлгээрээ авлига, хээл хахуулийн сүлжээний талаар мэдээлэл олонд хүргээд байжээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top