Украин улсын Чернигов мужийн Ичня суурин газрын ойролцоо байрлах цэргийн агуулахад Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнө орон нутгийн цагаар 3.30 цагт дэлбэрэлт болжээ. Шатаж буй агуулахад 88 мянга орчим тонн зэвсэг хадгалагдаж байсан бөгөөд химийн зэвсэг байгаагүй гэж Украины онцгой байдлын албанаас мэдээлэв. 682 га талбай бүхий тус агуулах Украины томоохон зэвсгийн агуулах аж.
Тус улсын Зэвсэгт хүчний төв штабаас мэдээлснээр өглөө секундэд 2-3 удаа давтагдаж байсан дэлбэрэлтийн давтамж одоогийн байдлаар цөөрсөн байна.
Нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж 18 хүлээн авах хэсэг ажиллуулж байна. Одоогийн байдлаар нийт 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүнс, ус, дулаан хувцас, ариун цэврийн хэрэгсэл шаардлагатай байгаа аж.
Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 20 км радиус агаарын зайг хааж, төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг түр зогсоожээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )