“Зика” вирус дахин тархжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

  Энэтхэгийн баруун хэсгээр “Зика” вирус тархжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн нөхцөл байдлыг хянаж, тусгаарлан хэвтүүлээд байгаа аж. Халдварын тохиолдлууд Жайпур хотоос илэрсэн байна.

“Зика” вирус нь халуун орны кусаки гэх шумуулаар дамжин тархдаг аж. Уг вирусийн халдвар авсан хүн өндөр халуурч, арьсан дээр нь юм тууран булчин, үе мөч, толгой нь хүчтэй өвддөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top